2020/07/01

ТА НАР ҮЙЛ ХЭРГЭЭ АНХААРАХ УЧИРТАЙ

  Амьдрал дахь үйлдэл болон үйл хэргээс чинь харахад, та нарыг бүгдийг нь өдөр бүр хэсэг үгээр хангаж, дүүргэх хэрэгтэй байдаг, учир нь та нар хэтэрхий дутуу дулимаг агаад та нарын мэдлэг болон ойлгох чадвар хэтэрхий хомс билээ. Өдөр тутмын амьдралдаа та нар үнэнгүй, эсвэл эрүүл саруул ухаангүй орчин, нөхцөлд амьдардаг. Та нарт оршин тогтнох хөрөнгө дутдаг ба Намайг юм уу үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр, эсвэл бүхэлдээ хоосон сургаалд үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын үйл хөдлөлийг ажиглаж, санаа зорилго, ёрын муу үр жимсийг чинь шинжилж байдаг. Хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр зүрх сэтгэл болон сүнсээ үнэхээр тавьсан нэгнийг Би ер олоогүй. Иймд Би илэрхийлэхийг хүссэн бүх үгээ ийм хүн төрөлхтөнд хий дэмий цутгахыг хүсэхгүй байна. Би дуусгаагүй ажлаа дуусгаж, Өөрийн хараахан авраагүй хүн төрөлхтнийг аврахаар зүрх сэтгэлдээ төлөвлөж байна. Гэсэн хэдий ч, Миний авралыг болон Миний үгийн хүнд хайрладаг үнэнийг Намайг дагадаг бүхэн хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи харанхуй үүл тэнгэрийг бүрхсэн, орь дуу хэзээ ч тасардаггүй баргар хүйтэн ертөнцийг бус, харин агаар нь анхилуун үнэр дүүрсэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна.

2020/06/30

“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV


“Үнэнийг эрэлхийлснээр бүх асуудлыг шийдэж болно” Христийн сүмийн дуу MV
Тэгвэл, бодит байдал гэдэг нь үнэнийг эрэлхийлж, 
завхарсан уг чанараа мэдэж, 
завхарсан зан чанараасаа салахын тулд үнэнийг ойлгож, 
Бурханыг хангалуун байлгахаар үүргээ биелүүлж чаддаг байх явдал юм.
Үнэний бодит байдалд орж, 
жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нь бодит байдал билээ.
Бодит байдал нь Бурханыг хайрлаж, Бурханд захирагдаж, 
Бурханд гэрчлэл хийх явдал юм.
Эдгээр нь Бурханы хүсдэг үр дүн мөн.
Харж, барьж болохгүй зүйлсийг судлаад нэмэргүй.
Тэдгээр нь бодит байдалтай ямар ч хамаагүй бөгөөд 
Бурханы ажлын үр нөлөөтэй ч бас огт хамаагүй.

Үнэхээр ухаалаг хүмүүс дараах хандлагатай байдаг:
“Бурхан юу ч хийж, надад яаж ч хандлаа гэсэн,
би хэчнээн гүн завхарсан, ямар ч хүн чанартай байлаа гэсэн хамаагүй,
үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр 
эрж хайх шийдвэртээ тууштай байх болно.”
Бурханыг мэдсэнээр л хүн завхарсан зан чанараа шийдвэрлэж,
Бурханы хүслийг хангахын тулд үүргээ биелүүлж чаддаг;
энэ нь хүний амьдралын чиглэл бөгөөд 
хүмүүсийн хүрэхээр эрэлхийлэх учиртай зүйл,
авралд хүрэх цорын ганц зам билээ,
авралд хүрэх цорын ганц зам билээ.

2020/06/29

Ариун Сүнсний үг “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай” Эшлэл 1


    Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн нэг бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг юм. Би хүн нэг бүрийн үг болон үйлдлийг, түүнчлэн Намайг дагаж буй тэдний замыг, тэдний төрөлхийн онцлог шинжийг, мөн тэдний эцсийн гүйцэтгэлийг Өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт. Тиймээс шийтгэгдсэн бүх хүмүүс бол тоо томшгүй олон муу үйлийнхээ хариуд Бурханы зөвт байдлын дагуу цээрлэл болгон ийнхүү шийтгүүлдэг юм. Би эхэлснээс нь хойш Өөрийнхөө төлөвлөгөөнд ганц ч өөрчлөлт оруулаагүй. Хүний хувьд гэвэл, Би Өөрийнхөө үгийг чиглүүлдэг хүмүүсийн, мөн Миний үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас цөөрч байгаа мэт санагддаг болохоор л тэр юм. Гэвч Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгээ Би хэвээр хадгалдаг; харин хүний итгэл болон хайр нь хүн болгон Надад долигонож байснаа Надад хүйтэн хандаж, эсвэл бүр Намайг хөөж ч болзошгүй хэмжээнд хүртлээ үргэлж өөрчлөгдөж, үргэлж багасаж байдаг. Би зэвүүцэл, жигшлийг мэдэрч, эцэстээ шийтгэл оноох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун ч биш, хүйтэн ч биш байх болно. Гэсэн хэдий ч та нарын шийтгэлийн өдөр Би та нарыг бас л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дунд өнгөрөөсөн амьдрал Надад хэдийн залхмаар, уйтгартай болсон, тиймээс та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй арчаагүй ааш авираас чинь холдолхын тулд, та нар цаашид Намайг хуурч чадахааргүй, эсвэл Надад хааш яаш байдлаар хандаж чадахааргүй өөр орчинд амьдрах гээд сонгочихсон гэдгээ хэлэх юун. Та нарыг орхихоосоо өмнө Би үнэнээс гажсан юм хийхийг тэвчээч гэж та нарыг мөн л ятгах ёстой. Харин та нар бүгдэд таалагдах, бүх хүнд үр ашиг авчрах, хүрэх газарт чинь ач тусаа өгөх зүйлсийг хийх хэрэгтэй, эс бөгөөс гай гамшгийн дунд зовох хүн чамаас өөр хэн ч биш байх болно.

   Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Миний цаг үе эцэстээ өнөөдөр ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй!

   Миний сүүлчийн ажил зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө ч биш, харин хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Өөрийн хийсэн бүхний төлөө бүгдээс сайшаал талархал хүртэхийн төлөө юм. Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн юм. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно. Хэдийгээр хэн ч Намайг анхаарч үздэггүй боловч Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшгийг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон хайр хуурмаг хоосон байсан ба та нар зөвхөн айдас ч юмуу, эсвэл хүч чадал гэдгээ л харуулсан. Үүний талаар Би зөвхөн сайн эсвэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн үйлдэл, өөрийгөө илэрхийлэх арга зам Миний сонирхолыг татсан хэвээр байгаа ба үүний үндсэн дээр Би та нарын төгсгөлийг тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

2020/06/28

ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕД БУРХАНЫ СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ АРВАН ЗАХИРГААНЫ ЗАРЛИГ

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юу ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг, Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ингэдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй мөнгөний уутан дахь мөнгийг хулгайлсан.

4. Хүн ялзарсан зан чанартай, түүнчлэн сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө—хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярих хэрэгтэй, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ. Энэ бүхэн нь чамайг Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэх болно.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа биелүүлж, хариуцлагаа үүрч, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уух болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дагах ёстой. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой, харин зөв бурууг шинжих ёсгүй; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамаагүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл хүндлэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд тавьж, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт тавьж, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Чи чуулганы ажлын талаар бодох учиртай. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний эзэмших ёстой ёс журамт байдал юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэггүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээх ёстой боловч чи болчимгүй байж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

2020/06/27

Өдөр тутмын Бурханы үг | “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” | Эшлэл 78


        Өдөр тутмын Бурханы үг | “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” | Эшлэл 78

   “Шүүлт” гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм. Хэрэв чи эдгээр үнэнийг чухал гэж авч үзэхгүй, үргэлж тэдгээрээс зайлсхийх эсвэл тэднээс салах шинэ аргыг бодож байдаг бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эсвэл Бурханы хүслийг хайдаггүй эсвэл чамайг Бурханд ойртуулах замуудад дургүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийнээс зугтаж байгаа хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан Түүний нүдэн доор зугтаж байгаа тэрслүү хэнийг ч өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүлээн авах болно. Бурханы өмнө шүүгдэхээр ирж, цаашлаад ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдрах болно. Мэдээж энэ нь ирээдүйд оршин байгаа зүйл юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

2020/06/26

“Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV


Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ” Христийн сүмийн дуу MV
Эгч ээ, надад сайхан мэдээ байна! Эзэн Есүс эргэн иржээ!
Эзэн Есүс эргэн ирсэн гэв үү?
Боломжгүй хэрэг.
Ах аа, Эзэн Есүсийн зөгнөсөн ёсоор, хүний Хүү гарч иржээ!
Хүний Хүү гарч ирсэн гэж үү?
Би яагаад Түүнтэй уулзаагүй байдаг билээ?
Сонсож ханалаа.
Ах аа, Ариун Сүнс чуулгануудад хандан айлдвар айлджээ!
Үнэхээр үү?
Тэр хаана үг хэлэв?
Харин тийм? Хаана тэр вэ?
Төгс Хүчин Бурхан үнэнийг илэрхийлэхээр иржээ;
Үг махбодоор илэрчээ.
Бурханы гэрээс шүүлт эхэлжээ!
Үнэхээр үү? Бурханы үг хаана байна вэ?
Хаана байна?
Хар даа.
Үг нь махбодоор илэрсэн
“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч,
бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж,
хүний нүглийн тахил болсон юм;
Тэрээр хүнийг бүх ялзарсан зан чанараас нь салгаагүй.
Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь,
Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй,

Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд
Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.
Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа
Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж,
гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд
энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.
Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж,
илүү агуу ерөөлийг хүлээн авна.
Тэд үнэхээр гэрэлд амьдарч,
үнэн, зам, амийг олж авна.”
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Энэ үнэхээр Бурханы үг байна!
Тийм шүү.
Эзэн Есүс үнэхээр эргэн иржээ!
Бие махбодтой болсон Бурхантай уулзах нь ямар их аз вэ.
Эцсийн өдрүүдэд Христ илэрч, ажилладаг.
Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийг авчирдаг.
Хүнийг аврахын тулд Тэр биечлэн ажилладаг.
Түүнд уй гуниг, баяр хөөр бий, Тэр бол энгийн.
Тэр инээж хөхөрч, үг хэлдэг, Тэр бол практик.
Түүний бие махбодтой болсон нь гүнзгий утга учиртай,
бодит Бурханыг харж болдог.
Төгс Хүчит Бурхантай уулзах нь нэр төрийн хэрэг.
Шүтэн мөргөснөөр бид баярлан баясдаг.
Түүнийг магтсанаар бид маш хөнгөн, эрх чөлөөтэй болдог.
Түүнийг мэддэг учир бидний амьдрал хий хоосон биш.
Эцсийн өдрүүдэд Бурхан махбодод илэрдэг билээ.
Түүнийг хайрладаг хүмүүсийг Тэр Өөрөө төгс болгодог.
Түүний айлдвар хүмүүсийг нь хариулж,
үнэн ба амийг хүнд хайрладаг.
Бурханы үг хүнийг илчилдэг ч бай, сургадаг ч бай,
энэ нь тэднийг аварч, ариусгахын төлөө байдаг.
Түүний үгийн шүүлтийг туулснаар бид
Бурхан бол зөвт, ариун гэдгийг хардаг.
Бурхан хүний төлөө зовж, сул талыг нь ойлгодог.
Түүний үг хүнийг хангаж, гэгээрүүлдэг.
Тэр хүнд итгэл өгөн, гэрэл авчирч,
дутагддаг зүйлийг нь нөхөж, тэдэнд зам заадаг.
Бурхан хүний зовлонг туулж,
гэсгээгдэх үед нь хүний дэргэд зогсдог.
Тэр цаг үргэлж хүний амийн тухай боддог.
Бурхан л тэдний дэргэд хамгийн ойр байдаг.
Гололтыг Тэр чимээгүйхэн туулдаг.
Гай зовлон дунд Тэр хүний хажууд байдаг.
Урагш хөтлөхөөр Тэр зам гаргадаг.
Төгс Хүчит Бурханы дүр төрх намайг зоригжуулдаг.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
Эртнээс хойш Бурхантай уулзах хэцүү байсан.
Бурхантай хамт байгаа энэ сайхан цагаа нандигнацгаая.
Энэ бол Бурханы хайр татам байдлыг харах боломж.
Төгс Хүчит Бурханыг бид мэдэх болтугай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос эш татав

2020/06/25

“Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна” | Эшлэл 145


  Чи хэрхэн эрж хайж байгаа нь хамаагүй, юуны түрүүнд чи өнөөдөр Бурханы хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Эцсийн өдрүүдэд ирэхдээ Бурхан ямар ажил авчрахыг, ямар зан чанарыг авчрахыг мөн хүнийг бүрэн дүүрэн болгохын тулд юу хийгдэх вэ гэдгийг чи ойлгож мэдэх ёстой. Түүний бие махбодтой ирж, хийх ёстой ажлыг чи мэдэхгүй эсвэл ойлгохгүй бол, чи яаж Түүний хүслийг эрж хайж, яаж Түүний дотны хүн болох юм бэ? Үнэндээ, Бурханы дотны хүн байна гэдэг нь тийм ч түвэгтэй зүйл биш боловч мөн тийм ч энгийн зүйл биш юм. Хэрвээ хүн ухамсарлаж чадах юм бол, тэр хэрэгжүүлж чадах юм бол, тийм ч түвэгтэй биш; хэрвээ хүн ухамсарлаж чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү байх ба цаашлаад хүн тодорхой бус байдлын дунд эрж хайсаар л байх болно. Хэрвээ, Бурханыг эрж хайхад хүнд өөрийн гэсэн баримтлах байр суурь байхгүй бол, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол, түүнд ямар ч суурь байхгүй гэсэн үг бөгөөд иймээс гуйвалгүй бат зогсох нь түүний хувьд амархан биш байх болно. Өнөөдөр үнэнийг ойлгоогүй, сайн мууг ялгаж чадахгүй эсвэл юуг хайрлаж юуг үзэн ядахаа хэлж мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Тийм хүмүүс гуйвшгүй зогсож бараг чадахгүй. Бурханд итгэх итгэлийн гол түлхүүр нь үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, бие махбодтой ирэх үедээ хүний төлөө хийх Бурханы ажил болоод Түүний ярьдаг зарчмуудыг мэдэх явдал юм; олон нийтийг бүү дага, мөн чи орох ёстой зүйлдээ зарчимтай байх ёстой ба тэдгээрийг баримтлах ёстой. Бурханы гэгээрүүлсэн, өөрийнхөө дотор байгаа тэдгээр зүйлсийг чанд мөрдөх нь чамд туслах болно. Хэрвээ тэгэхгүй бол, өнөөдөр чи нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэх ба хэзээ ч ямар нэг бодитой зүйлийг олж авч чадахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс, энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс, энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд аливааг ялгах чадваргүй—тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа чи яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд чи өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, чи үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн чи хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм.